|
|
Аж ахуйн нэгж иргэдийн өмчийг хамгаалах зорилгоор дохио хүлээн авч боловсруулдаг 24 цагийн үйлчилгээтэй төв пульт бүхий уг хамгаалалтын төв нь 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоогоор тус төвийн үйлчилгээнд 450 гаруй объект хамрагдаад байна. Хамгаалалтын төв нь хяналтын пульт, шуурхай бүлэг, гэрээт харуул хамгаалалтын гэсэн 3 үндсэн хэсэгтэй . Төв пульт нь хэрэглэгч талаас илгээгдсэн гал, хулгай, аюулын дохиог хүлээн авч хариу арга хэмжээг авах үндсэн үүрэгтэй ажилладаг бэлэн байдлын 1-р зэрэглэлийн алба юм. Бид дохиоллын орчин үеийн техник хэрэгсэл болох PIMA нэрийн бүтээгдхүүнүүдийг ашигладаг.
|