Манай компани 1999 оноос хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна

Компаний танилцуулга

Компаний танилцуулга

Манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж өмчийн төрөл бүрийн хэлбэр үүсч аж ахуй, ард иргэдийн өмчийг хамгаалах үйлчилгээ нийгмийн хэрэгцээгээр зайлшгүй шаардагдсан. 1990-ээд оны сүүлчээр “Тэргэл Тех“ ХХК үүсч байгууллагдан дохиолол хамгаалалт, холбооны, сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт хамгаалалтын үйлчилгээ эрхлэн 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бүхэн дохиолол хамгаалалт, телехяналтын дэлхийн зах зээлд сүүлийн үед нэвтэрсэн шилдэг техник технологийг Монгол оронд нэвтрүүлэн хамгаалалтын үйлчилгээний цогц шийдлийг үйлчлүүлэгч түмэндээ мэдлэг оюун, ур чадвараа дайчлан ажиллаж байна. Та бүхний итгэл найдварийг хүлээж, ажил амьдарлын тань ая тухтай нөхцлийг хангахад сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллахад бэлэн байна. Таны өмнө бид бүхний үүд хаалга нээлттэй. Та бүхний ажил үйлс өөдрөг байж, юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бидний тухай товчхон

Манай компани 1999 оноос хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Монгол улсын бүртгэлийн 9011015130, регистрийн 2569264 дугаартай хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Манай байгууллага нь Монголын Хамгаалалтын Байгууллагуудын Холбоог үүсгэн байгуулагч, түүний гишүүн, 2004 оны “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”, 2007 онд БХБЯ-аас “Бүтээлч-100” аж ахуйн нэгжийг тодруулахад шалгарч хүндэт өргөмжлөл хүртсэн. Бид Монгол улсад мөрдөгдөх дохиолол хамгаалалтын стандартыг боловсруулахад хувь нэмрээ оруулж, 2008 онд “Хамгаалалтын дохиоллын тоног төхөөрөмжийн техникийн үндсэн үзүүлэлт, угсралт суурилуулалт, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5843:2008 стандартыг боловсруулан батлуулснаар 2008-06-02-ны өдрөөс эхлэн Монгол улсад мөрдөгдөж байна.  

Ажил үйлчилгээний төрөл

  • Хамгаалалтын дохиоллын систем - /Burglary alarm system/
  • Галын дохиоллын систем - /Fire alarm system/
  • Телехяналтын систем - /CCTV System/
  • Төлбөрт зогсоолын систем - /Car parking system/
  • Цахилгааны монтаж - /Electric equipment installation/
  • Нэвтрэх систем - /Access control/
  • IP видео домофон систем - /IP Video Doorphone/
  • Утаа зайлуулах, агаар өгөх систем - /Smoke Exhaust/
  • Гэрийн автоматжуулалтын систем - /Home automation/
  • Зарлан мэдээллийн систем - /Public address/
  • Тээврийн хэрэгслийг зайнаас хянах систем
  • Харуул хамгаалалтын менежмент систем - /Patrol Management/
  • 24 цагийн үйлчилгээтэй төв пульт - /24 hour central monitoring station/
  • Хашааны цахилгаан хамгаалалт - /Electric fencing/
  • Дохиоллын тоног төхөөрөмжийн худалдаа
  • Төрөл бүрийн Солонгос кабелийн бөөний худалдаа
  • Серверийн өрөөний иж бүрэн тохижилт
  • Барилгын дохиолол холбооны монтаж - /Installation and Programming/
  • Бага оврын өргүүртэй краны түрээс
  • Гал унтраах хийн дэлхийн шинэ технологи нэвтрүүлсэн  
  • Гал унтраах хийн төхөөрөмжүүд, тоноглол
  • Гал унтраах хийн системийн удирдлагын шинэ технологи, төхөөрөмжүүд   

 

;